Баяндэлгэрийн Галуутайн голын одоо үед ид хурдалж байгаа хурдан хүлгүүд болох өнгөрсөн зун Багануурт айрагдаж.Хэнтий аймгийн Баянмөнх сумын ойд түрүүлсэн А.Үржингийн хонгор,Баяндэлгэр сумандаа түрүүлж Баянхонгор аймгийн ойд айрагдсан В.Батдоржийн бага хонгор азрагнуудыг бага үрээ байхад нь алсдаа илүү хурдлана гэж байсан хүмүүсийн нэг нь Баяндэлгэрийн Муна хэмээх Г.Мягмардорж агсан юм,нутгын нэг хэсэг хурдуудыг бий болгож,мөн гадагш нь ч нэг хэсгийг гаргасан адуунд дуртай адуучин хүн байлаа. Д.Ганхуяг багшийн номонд Муна гуайн ярьснаар 1980 аад оноос морь уяж эхэлсэн гэдэг 1983 оны Төв аймгийн 60 -н жилийн ойгоор Архустын халзан н.Бямбажав гэдэг хүнээс хүрэн азарга 16хонь 3500 төгрөгөөр худалдан авч уяж байж,тэгээд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын н.Дорждугарт өгсөн,1984 онд Жаргалтхаан гаралтай халтар морио есөн настай байхад нь авч багахан наадамд уятал түрүүллээ сумын наадамд 2 айрагдав,1987 оны сумын 60-н жилийн ойгоор айрагдаж ирээд хасагдсан юм учир нь эхний дөвөн морь дан гадны морьд байлаа морь бариач 5д явсан халтар морийг танилгүй 6д явсан Т.Дамдин гуайн буурал морийг таньж бариад хасагдсан юм.1988 онд Хэнтийн Баянмөнхөөс 9н настай хонгор азарга авч улсын наадмыг зорьж Налайх Сэрэлэн сум нийлж хийсэн сунгаанд түрүүлж,хилэн хар хэмээх хурдан азарга аман хүзүүдэж МУяач Д.Гарамжав гуайн азарга 3т орж байсан ,Баяндэлгэр суманд байсан сүүлд Сэрэглэн сумруу шилжсэн Загдхорлоо гуайн аав н.Ядамсүрэн гуай улсын довонд айрагдах адууг манай аймаг шалгадаг юм шүү миний хүү хонгор азаргаа сунгамгүйл байна даа гэж хэлж байсан гэдэг гэтэл сунгаад түрүүлж улсын наадамд 24т давхисан юм,н.Саранхуяг гуай тэр үед хурдан адуу авах гээд хайгаад байж Муна гуайтай уулзаж хонгор азаргаа бааздаа хайрла гэхээр авдаа гэсэнд 6000 төгрөг өгөөд авчээ ,эцэг нь улсад 4т орж байсан азрагны угшилтай БалданГалсан гэдэг хүний адууны 5дахь үе нь манай сумын нутагт төрсөн гэж ах нь бодож байгаа Г.Васил гуайн аварга хонгор азарга юм\ энэ тухай урд нь бичиж байсан билээ\ .1991 онд миний нагац Н.Мажиг ахаас суман түрүүлж айрагдаад байсан шарга морь 5000 төгрөгөөр худалдан авч тэр жилээ Багануурын Багагүний наадамд аман хүзүүнд хурдалж\тэр наадамд Т.Дамдин гуайн буурал морийг миний бие унаж түрүүлж байсан юм\тэр жилээ халзан Бямбажав гуайд бэлгэнд өгөв.н.Дамдингомбо гуайн адуунд байсан хонгор хязаалан үрээ Цэнхэрмандал сумын Галаагийн хүрэн азрагаар сольж аваад байсан бүдүүрсэн хойно нь хүмүүс засаг адуунаас гаралтай азарга авлаа гээд хэл ам хийгээд байхаар нь буцаав тэрнээс хойш Муна хонгор гэж нэртээ болсон тэр хонгорын төл н.Цэвээний хонгор 1994 онд даага Архустын наадам аман хүзүүнд тэр наадамд Муна гуайн улаан даага түрүүлж миний ах Н.Загдрагчаагын зээрд халзан даага 3т орж Галуутайн 3 н даага дараагаараа орж байлаа,хонгор даага Эрдэнэ сумын 70жилд 4т хурдалсан,тэр жилээ Говьсүмбэр аймгийн наадамд хонгор даага түрүүлж ирээд аман хүзүүдсэн соёолон суманд 3т хурдлав түрүүлсэн үрээ нь Г.Васил гуайн аврага хонгор байлаа энэ хоёр хонгор нь хоёул Муна гуайгаар дамжсан азрагнуудын төлүүд юм,ааваасаа өвлөгдөж ирсэн асман халзан морь байлаа багадаа 2айрагдаж соёолонд нь халзан н.Бямбажав гуай авч уяж олон удаа айрагдуулж байлаа,гадагш нь бишгүйл хурдан адуу гаргасан Дундговь аймгийн ГовьУгтаал сумын уяач н.Лхүндэв гэдэг хүнд Чойноо Гамбаатарын хонгор халзан морийг авч өгсөн тэнд очоод 5 н удаа завсаргүй түрүүлсэн байна,1982 онд Т.Банзрагч гуайгаас хязааландаа айрагдаад байсан майлуу халзан үрээг нь аваад Дэрэн сумын н.Лувсанжамаа гэдэг өвгөнд өгсөн Дундговь аймгийнхаа ойд соёолондоо түрүүлжээ.
үргэлжлэл бий..
Уянга уулын чулуунаас
Урины хөгжим салхилах цагаар
Унага байхад нь Улааныг
Авга ах минь таньсан юм
Урсгал их сүргийн
Хөлийг дагаж дэргэхдээ
Уруу өөдийг ялгадаггүй
Гал шиг унагах байсан юм
Яралзах хөлийх нь шандсыг
Таньсан атлаа ах минь
Яруу алдрын наадамд
Сойж үзээгүй нь учиртай
Ялгуун энэ л хүлгээр
Явгарсан хүнийг баярлуулж
Гижигдэх тоосны араас
Гүйцэж очсон нь олонтаа
Ганцхан энэ л хүлгийг
Гарсан цагаас нь магтахдаа
Гар дахь уурганаасаа илүү
Гамнаж чадаагүй нь бурууутай
Гараа тосоод очиход
Гүйгээд ирдэг улаан морь
Уургаа аваад мордоход
Сэргээд ирдэг хийморь
Ган дөрөө сэлгэж
Хан хийтэл налдаг
Гэрэлтэй салхи тогтоож
Газар хотойтол суудаг
Дэлгэр талын минь унага
Дэлхийд байхгүй эрдэмтэй
Адуу байтугай хүмүүнд
Амар заяахгүй авъастай
Уулйн хэц дамжсан
Ороо морьдын аль нь ч
Уургын улаанд гүйцэгдээд
Одоо болъёо гэх нь холгүй
Дэмийн салхинд нь тогтохгүй
Дэгжин шаавайгийн нүдэнд ч
Дээлтэй ардын минь шүтээн
Дэлтэй улаан хосгүй
Үлийн дээгүүр хөл нь
Нүдтэй юм шиг өнгөрдөг
Үүдэн хоймрын зайд ч
Хүрьеэ л гэсэндээ хүрдэг
Уургын морины урдуур
Улаан зээр гатлаагүй
Уургын морины дэргэдүүр
Унагатай хулан дайраагүй
Эрийн сайн эрд заяаж
Эгэл олны үйлс залгуулдаг
Энэ сайхан хүлэг морин
Эртнээс монголд удамтай
Эзэн Чингисийн сүргээс
Эрмэг шалмагаараа шалгарч
Эр хоёр загалыг
Эмнэг явахад нь барьсан
Хотны сүлдтэй хүлэг
Хонины морийг ч барьсан
Хорхойтны хөлстэй аргамаг
Хурдны морийг ч барьсан…
Ган дөрөө сэлгэж
Хан хийтэл налдаг
Гэрэлтэй салхи тогтоож
Газар хотойтол суудаг
Дэлгэр талын минь унага
Дэлхийд байхгүй эрдэмтэй
Адуу байтугай хүмүүнд
Амар заяахгүй авъастай
Олзонд шунахын эрхээр
Овсоргон хүн ч унасан..
Олонд нэр тарахаар
Ойворгон залуус ч зайдалсан..
Улигт хүсэлдээ хүмүүс
Болохоо байгаад ирэхээр
Уургын улаан морь
Ороо болсон юм гэнэ лээ..
Уургын морь болохоор
Уургын моринд баригдахгүй
Уулын нугачаанд цахилж
Ул туурайгаа эмтэлсэн юм
Барьж чадахгүй болохоороо
Бурангуй хүмүүс дошгирч
Буянт морины толгой руу
Буу шагайсан гэдгийм
Эртэй заяа сонгож
Зүстэй явсан Улаан
Эцсийн бяраараааа янцгааж
Ижлээ дуудсан нь..
Мөсгүй сэтгэлд эмтэрсэн
Мөртэй амьтныг өрөвдмөөр..
Морьтой заяанд тэрсэлсэн
Монголгүй ёсноос аймаар…
Хонины морь хүн шиг
Хол ойрыг боддог байх
Хоёр нүдээ аньж байгаад
Хүсэл хяслыг тунгаадаг байх
Алд алдаар санаа алдаад
Адуу адуунаасарай л нэг ондоо..
Хурдны морбд хажуугаар нь өнгөрөхөд
Хэнэг ч үгүй ногоо зулгаана
Хазаартайгаа өвс идэж ус ууж
Хангал салхиар дэлээ илүүлнэ
Эзэнтэйгээ гэрт орох нь холгүй
Эмээлтэйгээ төрсөн юм шиг салахгүй
Аргалын утаа үнэрлэж
Айлын гадаа үүрэглэнэ
Эмээл хазаарыг нь авч
Ижил дунд нь тавихад
Хорголтой бууцан дээр хөрвөөж
Хоттой хонь бараадна
Өглөө хоньтой хамт бэлчиж
Өдөр нартай хамт нозоорно
Найман цагаантай эмээл
Насандаа тохуулж үзээгүй
Навсархай гөлөмтэй янгиа
Нуруунд нь тавихад гомдоогүй
Хонь дагаж хонь болсон
Хүн дагаж хань болсон
Хонины морь олондоо олон..
Дэл сүүлэнд нь салхи ассан
Дэлхийн алаг сүрэг
Адууныхаа хийморийг
Амгалан аашиндаа нуусан
Хонины морь минь
Хайр даахнаа ухаантай
Хал даахнаа урамтай..
Орчлонд эргэлдсэн шуурганд
Олон шөнө эмээлтэйгээ хоносон
Оломны цагаан олойртой
Миний номхон ажнай минь
Хөл өргөж дөрөөлсөн болгоныг
Халцгай нуруугаараа даасан
Хүний сайныг таньж
Харсан дороо шилгээсэн
Хүний мууг андахгүй
Хажуугаар нь өнгөрөхөд далдирсан
Хөөрхий нэгэн адуу…
Д.Банзрагч
.

1945 он: Мэдээж зэрлэг тахийн хувьд амьтны хүрээлэн гэдэг болон шорон л гэсэн үг. Амьтны хүрээлэнд дасгах ажил тийм ч амархан байгаагүй гэдгийг дурдах нь зөв байх. 1945 оны байдлаар Мюнхен болон Прагийн амьтны хүрээлэнд нийтдээ 9-н ширхэг 2 сүрэг л дэлхийн хэмжээнд үлдсэн байна.
1967 он: Европд Монгол тахийг аврах гэж оролдож байсан бол харин эх болсон Монгол нутагт сүүлийн тахийн сүрэг 1967 онд харагдлаа хэмээн тэмдэглэгдсэн байна.
1969 он:-д сүүлийн ганц тахь Монгол нутагт харагдлаа хэмээн тэмдэглэгдсэн байна.
1977 он:-д Пржевальскийн тахийг хамгаалах сан Голландын Роттердам хотод байгуулагдсан бөгөөд сангийн санаалагч Ян, Инге Боуман нар цус ойртохоос сэргийлэн 2-хон амьтны хүрээлэнд байсан тахийн сүргийг салган, өөр бусад амьтны хүрээлэнд тараан байршуулсан байна.
1992 он: Монгол нутагт анхны 16-н тахийг эргүүлэн зэрлэг онгон байгальд эргүүлэн тавилаа.
1998 он: Хустайн нуруун 50000 хектар бүс нутаг дархан цаазат газар боллоо.
Нийтлэлийн төгсгөлд юу гэж хэлмээр байна гэвэл, Пржевальскийн гэж дэлхийд илүү танигдах энэхүү зэрлэг тахь нь Монголын нэгэн бахархал юм. 100 гаруйхан жилийн өмнө “устаж үгүй болсон” амьтдын жагсаалтанд орох аюул тулгараад байсан энэхүү өвөрмөц зүйлийн зэрлэг адуунд элэгтэй эрдэмтэн, судлаачдын тэвчээрт хөдөлмөр, тэмцэл байгаагүй бол Хустайн нуруунд Монгол тахийн дуу янцгаахыг сонсох завшаант хувь бидний үед тохиохгүй байсныг ухааран, Монгол тахиа цааш нь хамгаалах нь одоо зөвхөн эрдэмтэн, шинжээч нарын ажил бус харин хүн болгоны үүрэг болон оршвой.
Эндээс Монгол тахийн талаар маш сонирхолтой баримтат нэвтрүүлгийг үзнэ үү.
эх сурвалж тэргүүлэгч.ком

Шинэ сэтгэгдэлүүд