Дулаан адууны угшилтай хамар цагаан хул азрагтай байсан шар н.Дамдинсүрэн гэж хүний хулын төл эмнэг хонгор халзан азарга Галуутайн нэгдэл адуунд байж хувьчлалаар хонгор халзан азрагтай адуунд байсан шүдлэн хонгор халзан үрээг Муна гуай хараад авая гэхэд нэгдлийн дарга байсан н.Мэндсайхан гуай чамд өгөхгүй гэж тоглоом хийгээд байж тэгэхлээр нь н.Дашзэвэгийг чи ав гээд уургалтал хуйвны сэжим тасраад алдуурчээ,өдөржин  хувьчлалын адуу барьж оосорлолцож орой болход үрээгээ авдаа гэсэн гэдэг хонгор халзан үрээ хязаалан суманд айрагдаж соёолон хавчигтаа Галуутайн давхилд тун сайн байсан ч арай айрагдаж амжаагүй байхад миний ах худалдаж авсан юм сум болон бүсийн наадамд айрагдсан хурдан азрага байлаа энэ тухай дараа өгүүлнэ.Панзын хээр гэж хурдан морь Муна гуайн гараар ороод гарсан соёолон уяад давхилаар доголоод хатгуулаад байсан морийг хавчиг болдог жил нь аваад наймаа буцсан байдаг наймтай суманд аман хүзүүлээд Архустын н.Цэнд-аюуш аваад олон удаа айрагдаж байсан хурдан морь байлаа. Хэнтий аймгийн Мөрөн сумын хөмрөө Сандаг гэдэг хүнээс цагаан азарга авч сумын н.Баавгай гэдэг хүнд өгсөн цагааны дээд гарал нь Баянхутаг сумын Жигээ Дамбадаржаагийн хурдан цагаан азрагны угшилтай ажээ,цагааны төлүүд суман айраг түрүүнд хурдалсан хурдан адуу олон төрсөнөөс н.Баавгайн хонгор халзан азарга бага дөрвөн насандаа түрүү айраг алдаагүй хоёр сугандаа олон үүтэй гоёхон хийцтэй жижигэвтэрхэн биетэй хурдан адуу байлаа,Мөрөн сумын ногоон н.Дэмчиг гэдэг хүнээс 14 хүрсэн дэрэн хонгор азарга төлийг нь авах зоилгоор авч байсан уг гарал нь Жаргалтхаан адуу мөн Г.Отгонбаярын хонгор халзан азарга соёолон Эрдэнэ сумын 70 жилд айрагдаж байсан мөн Мөрөнгийн н.Галаа гэх хүнээс хавчиг хээр азарга авч Баянжаргалан сумын Н.Давгадоржид өгсөн, Хэнтий аймгийн зүүн урд талын сумдаас олон адуу авч ирж нутгийн адууны цус сэлбэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсанаас гадна олон хүнийг баярлуулж хийморийг сэргээсэн хурдан хүлгүүд Муна гуайн гараар дамжиж очсон юм одоо бурханы орондоо амар амаглан суугаа бизээ.

dsc03816

9 Responses to “Өгсөн авсандаа өлзийтэй уяач -2”

  1. Dashka Dashka says:

    Нутгийн адууны тухай сайхан мэдээ бичиж байгаад баяртай байна. Загдаагийн хонгор халзангийн эцэг хонгор халзан азаргыг Санжаасүрэн ахын адууны гэж сонссон. Хонгор халзангийнхаа тухай дэлгэрэнгүй сайхан бичээрэй.
    Гоолго ахын хонгор халзан азарга тэр жил миний нэр дээр Архуст сум, Эрдэнэ сумын 70 жилд дараалан айрагдаж билээ. Эрдэнэд айрагдахад нь Гоолго ах, Загдаа, бид 3 хамт морь барианы газар зогсож байлаа. 4,5-н 2 үрээ холбоотой орж ирэхэд Загдаа маань эхэлж таниад “хүүе, мөн байна, яваачээ” гэж байсан даа.

  2. Dashka Dashka says:

    Талийгч Муна ах ч ёстой л өгсөн авсандаа өлзийтэй сайхан хүн байсан даа.
    1982 онд надад 1 хонгор даага хөтөлж авчраад бэлэглэж байсан. Дараа жил нь манай дүүд бас 1 даага бэлэглэж байсан. Ер нь олон хүнд сайн адуу өгч, бас зарсан байх. Гар сайтай л хүн байсан.

  3. Dashka Dashka says:

    Гоолго ахын хөтөлж байгаа нь Санжаасүрэн ахын хүрэн морь, Загдаагийн хөтөлж байгаа нь танай шарга морь мөн үү?

  4. hanhurd hanhurd says:

    сайн байна уу Загд ахын хөтөлж байгаа нь Батбаяр ахын цагаан морь хэдэн оныг нь сайн мэдэхгүй байна.

  5. Dashka Dashka says:

    Аан тийм байна. 1992-1993 оны үеийнх болов уу? Сүүлд Мөнхөөд очсон бор морь байна. Өнөөдөр Багануурт сунгаатай. Соёолон нь хамаа хийнэ гэж байна лээ.

  6. Dashka Dashka says:

    Загдаа маань өнгөрсөн жил сайхан наадсан байна лээ. Би Цагаан эгчээс Чононд нь байсан цавьдар гүү авсан юм. 5 жилийн өмнө. Цэгээн дэл, сүүлтэй том цавьдар гүү. Тэгэхэд дагаж ирсэн унага нь одоо хавчиг гүү болж байгаа. Загдаагийн энэ жилийн хурдлуулсан зээрдтэй нь нэг эцэгтэй, ер нь их адилхан шүү. Энэ цавьдар гүүний эх, эцгийг нь чи мэдэх үү. Загдаа болохоор өвгөн хонгорын төл 1 хонгор азарганы төл гээд байгаа юм. Чи тэр үед адуун дээр байсан болохоор сайн мэдэж байгаа байх. Энэ талаар мэдэж байвал хэлж өгөөч.

  7. hanhurd hanhurd says:

    chonond baisan guunuud bugd hongorin tsustai gej baisanaas nariiniin sain medehgui bn,dunun sart guu tsuutei bsan bish bol tedend huraalgah bsan biz.morio haana uyj bn

  8. Dashka Dashka says:

    Dunun, Sart 2-s uur Odongiin tul azarga baisan uu? 1 hongor azarga baisan gej Zagdaa heleed baisan. Terniih ni tul geed.
    Bi nodnin Ungugui huliin tul guu Bandgaigaas avsan. Ungugui hul geed Dunjind 2 airagdsan azarga. Odon buyu uvgun hongoriin tul. Daagandaa Erdeniin 70-d airagdsan sanagdaad baigaa yum.
    Er sarvaatai baigaa. Haramsaltai ni heel hayachihsan. Ug ni tsever azarganaas heeltei baisan yum.
    Moridoo Baganuurt uyaj baigaa. Uchigdur 40 garui soyolon uraldsan. Minii tsavidar halzan turuulj, Tulgaa ahiin sharga aman huzuu, Galsurengiin zeerd, Batbayar ahiin hongor, bas 1 zaluugiin zeerd uree airagdlaa.

  9. hanhurd hanhurd says:

    Enkhtsag ahiin hongor Tserenbatiin hongor azragnuud bsan manaid irehdee Dunun,Sart 2l irsen oroo bairiin tsavidar baidsan guu baisan teriig avch dee

Leave a Reply

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>