Намайг бага байхад наадмаар Мөнгөнморьтын гэх зайдан голдуу хүүхдүүд олон бор азарга унан бие биенээ хөтлөн эгнэн явах нь их л сүртэй харагддагсан,тэр үед манай нутагт зайдан унах нь ховор том болсон хүүхдүүд л ундаг байсан,Мөнгөний уяачид их эвсэг морьд нь ч их хурдалж байсан цаг энэ олон боруудын эцэг үүлэн бор гэж хурдан азарга байжээ,1980 аад оны үед Мөнгөнморьтын хорих газар байсан Дэлгэрхааны “дийлдэг” хэмээх н.Дамдин нутгаасаа нэгэн бор адуу авчирч н.Жанцан гэдэг хүнд өгсөнөөр олон хурдан адууны эх үүсвэр болсон гэдэг.Жанцан бороороо азарга тавьж үүлэн бор гэж алдаршсан юм,үүлэн бор нь өөрөө хурданаас гадна төлүүд нь ч их хурдалсан байдаг,Үүлэнгийн төлүүд голдуу бор зүстээ тэр хавийн наадмын уралдааны тархи цайрч харагддаг байсан гэдэг,З.Сүндэвийн бор,н.Өлзийн бор
,н.Дугарын бор,н.Жанцангын хээр,манай сумын н.Сэрээтэрийн бор гэх зэрэг олон хурдан азарга байлаа,
Энэ угшлийн олон хурдан хүлгүүд улс, бүс, аймаг, сумын наадамд түрүүлж айрагдаж байснаас З.Сүндэвийн бор азарга МНТ-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд Х.Сүрэнхорын алдарт Босоо хээртэй тун ойрхон уралдаж, хүүхэдгүй аман хүзүүнд хурдалж байлаа,1996оны Хэнтийн Дэлгэрхаанд болсон,1997онд Төв Архустад болсон өвлийн наадамд дараалан түрүүлсэн н.Батхуягын халтар азарга нь үүлэнгийн төлийн төл болно,энэ наадам нь одоогийн Дүнжингарав наадмын адил өргөн хүрээтэй том наадам болж байлаа,1993 оны Төв аймгийн 70жилийн ойгоор н.Өлзийн бор,Хуягын халтар хоёулаа айрагдаж нэг нь хасагдаж байсан,мөн 1995оны Баяндэлгэр сумын 70 жилийн ойгоор аман хүзүү,3т хурдалж байсан хурдан хүлгүүд ,н.Сэрээтэрийн бор азарга хүүхдүүдийн халтарын төл азаргануудыг ид хурдалж байхад түрүүлээгүй ч хэд хэд айрагдсан хурдан буян байсан,дээрх н.Санжаа гуайн хүүхдүүд халтарын төл гүү г Мөнгөний Мадийн Дугарын бор азарганд хураалгаж бэсрэг наадамд айрагдаж байсан бор азаргаа гаргаж авсан юм бор азаргандаа Хэнтийн Цэнхэрмандалын н.Зэнээ гуайн хурдан хүрэн азрагны төл хүрэн гүүг хураалгаж өнгөрсөн өвөл 1сарын15нд Төв аймагт болсон наадамд айрагдсан С.Идэрбатын бор азарга гарсан юм.
дээрх зурганд З.Сүндэвийн бор,н.Өлзийн бор,н.Батхуягын халтар

сайхан мэдээ байна аа зураг ч гэсэн