Тө
в аймгийн Сэрэглэн сумын МУМУ Д.Сундуйн хурдан хүрэн азрагны төл хүрэн үрээ Баяндэлгэр сумруу гарч,ааштай дошгин үрээгээр азрага тавьж хэд хэдэн хүний гар дамжиж уяж дийлээгүй юм,нэмнээтээ нь ч олон алдсан гэдэг сүүлд н.Нямжав гэдэг хүнд очиж хэдэн гүү хураалгаад Хужиртайн эхийн модонд зэлүүд явдаг болж,энэ дошгин хүрэнээс хэд хэдэн хурдан төл гарсан юм,дээрх Г.Мягмаржавын буурал морь,н.Ундраагийн хул азарга\даага сумын наадамд их хол түрүүлж байсан\,Л.Баярмагнайн хул азарга,н.Нямжавын буурал зэрэг сум болон бэсрэг наадамд түрүүлж айрагдсан адуунууд төрсөн болно.энэ дашрамд дурдахад Сэрэглэн сумын улсын баяр наадамд нэг өдөр хүрэн азарга,буурал морио түрүүлгэж хойтон жил нь хоёуланг нь аман хүзүүдүүлж байсан МУМУ Л.Дамдингийн буурал морь нь Баяндэлгэр гаралтай морь юм,учир нь нэг намар Баян сумын хавьд айлын найран дээр хүмүүс унасан морио унаж уралдахад Баяндэлгэрийн хожгор хэмээх н.Санжаагийн унаж явсан буурал морь түрүүлж,Л.Дамдин гуай нь худалдаж авсанаар төрийнхөө их баяр наадамд түрүүлж аман хүзүүдсэн юм,азарга морио уяж байгаа баримтад кино ч байдаг.н.Санжаа гуай нь морь уядаггүй хүн байжээ
