Баруун Байдлагаар голдуу нутагтай Г.Мягмаржав ах нь насаараа хурдан морьтой холбогдож,хурдан хурц морьдоо уёж уралдуулж,шүтэж ирсэн хөдөөний хөх уяач бий,халтар азарга нь бага насандаа тиймч их хурдлахгүй байж байгаад ихэд нийлээд Багануурын наадамд 2 жил дараалан магнайдаа тоосгүй түрүүлж ,2000 оны Хардэл жанжин бээс Өвгөн ноён Г.Пүрэвжавтны нэрэмжит зүүн бүсийн наадамд долоод хурдалсан эрхэм хурдан хүлэг,халтарын эцэг дээрх хүүхдүүдийн оодон халтар азаргатай эх нэгтээ хурдан хар азарга байсан,эх тал нь Баяндэлгэрийн н.Пэрэнлээдоржийн хээрийн төл гүү,энэ хээр азарга нь Мөнгөнморьтын үүлэн борын төл боруудыг ид хурдан байхад дийлж уралдаж байсан хурдан азарга юм,төлүүд нь ч хурдалж байна.н.Пэрэнлээдорж гуайн өөрийх нь хар азарга суманд хоёр түрүүлж Багануур болон бусад наадамд олон айрагдсан байдаг,Мигаа ахад хурдан буурал морь байлаа 1990 онд соёолон суманд түрүүлээд\саарал соёолон нь мөн айрагдсан\,МНТ 750 жилийн даншиг наадамд 9д давхиж байсан,ихэд нийлээд давхил гарахгүй гэдсэндээ юмтай байсныг настай хүний зөвөлснөөр гэдэсний юмыг авахад хоёр хомоол холбосон нарийн төмөр утас гарсан гэдэг,буурал морь тэр дариудаа давхил орж Багануурт айрагдаад,зүүн бүсийн даншиг наадамд эндсэн дээ.1994 онд Мөнгөнморьт сумын 70н жилийн ойд сумаасаа ганц адуу айрагдуулсан хүн нь Мягмаржав уяач байлаа өөрийн алаг азаргаа даага айрагдуулж,шүдлэн сумынхаа 70н жилд мөн айрагдуулж явсан уяач аа.

