Миний аав,ээж,эмээ,өвөө бүгд л хурдан морь унаж өссөн байдаг миний хувьд адилхан л хурдан морь унаж өссөн нэгэн.Манай дээд удамд Даншигийн начин Чүлтэм гэж хүн 1934 оны улсын наадамд хээр алаг морио айрагдуулсан байдаг.Энэ хүн нь миний эмээгийн нагац ах нь болох хүн,хээр алаг морь нь соёолон суманд хол түрүүлж байжээ. Баяндэлгэрийн Галуутайн унаган адуу юм.Өвөөгийнхөө тухай дээр дурьдсан Галшар,Буянт гаралтай цагаан азарга авчирч бэсрэг угшил бий болгосон.
Миний аав хурдан моринд дуртай сайхан эд хэрэглэдэг хүн байсан.1980 онд Эрдэнийн гурван
хүрэн азрагны нэг Ж.Найдан гуайн хүрний угшил зурвас халзан залуухан азарга 6500 төгрөгөөр худалдаж аваад тэр жилээ Багануурт Хүүхдүүдийн өвгөн халтарын дараа орж аман хүзүүдэж байжээ.Мөн суманд даага айрагдсан дөмбөн цагаан азарга байсан түүний төл буурал морио 1986 онд сумын наадам унаж анхны айрагаа авч байлаа.Буурал морь 1988 онд улсад 30 гаргаад орсон их сунгаандаа Өндөр довонд түрүүлж,наадмаар Айдас дээр гахад 6 д гарч ирээд ташуураа гээчихсэн юм.90 оны даншигт буурал морь давхил болгондоо айрагдаж Баянулааны станц дээр болсон олон морь сунгахад айрагдаж хурдан байсансан.Наадамд их морь будилж дахиад уралдах болоход явуулаагүй юм.Энэ наадамд Баяндэлгэрийн Я.Загдхорлоо гуайн хээр морь айрагдсан.Мэнгэт хээр гэж бэсрэг наадамд айраг алддаггүй З.Даваанэрэн начингийн халзангийн угшилтай морь байлаа.Манайх наадам хийхэд мэнгэт хээрийг унаж байсан миний ах мэнгэтийн байг хасаарай гээд.. ойчиж байсан гэдэг ам гарч болдоггүйн учир.Мэнгэт хээр их гүйдэг морь байж хотоос баруун тийш зараад хэд хоногийн дараа л гүйгээд ирдэг байжээ.
Нэгдэл адуунд Хүүхдүүдийн халтарын төл азрагны төл ардагдуухан шарга морийг аав авч уяж байгаад Мажиг ахад очоод нэрд гарсан.Баяндэлгэрт нэг түрүүлж,нэг аман хүзүүдэж\түрүүлэхдээ 8р ангид орох хүүхэд эмээлтэй унаж түрүүлж байв\.Багануурын овооны наадамд түрүүлж,аман хүзүүдсэн,овооны наадамд түрүүлэхэд нь Т.Дамдин гуайн буурал морь аман хүзүүдсэн юм,аман хүзүүдэхэд нь буурал нь түрүүлсэн,буурал морийг би унаж түрүүлж байлаа энэ үед Муна гуай аваад байсан,Муна гуайгаас Архустын н.Бямбажав гуайд очиж Архустад түрүүлээд Эрдэнэ сумын н.Гэнэн гэдэг хүнд очиж хэд хэд айрагдсан.Зун нь уядаггүй өвөл нь хурдалдаг халиун морь 1989 онд 2түрүүлж нэг аман хүзүүдсэн,аман хүзүүдэхдээ Цэнхэрмандалын Нугаарт болоход Т.Дамдин гуайн буурал морь түрүүлж байлаа.Дамдингийн буурал гэж ямаан хоншоортой мөн ч хурдан морь байсан даа.Галуутайд болсон наадамд Панзын хээр гэдэг морийг дийлж түрүүлж байлаа.
1989 оны зун Архустын ойд очиж наадаад өвөөгийн цагаан азрагны угшилтай шарга даагаа айрагдуусан.
\зураг 1989он шарга даага Архустад айрагдаад байгаа нь аавтайгаа\
\1989 он Багануурын овооны наадам шарга морь түрүүлж,буурал морь долоод\
\халиун морь\
Төв аймгийн Мөнгөнморьт сумын ААУ С.Өлзий агсан нь 8-р ангиа төгсөөд адуучин болжээ.Цэрэгт явж ирээд 16 жил адуу маллаад хувьчлал тарахын өмнөх жил адуу маллахаа больсон гэнэ.Тэрээр 1971 оноос хойш морь уяж суманд 32 түрүү 67 айраг,аймгийн 50-н жилээр их морь,70-н жилээр бор азаргаа тус тус аман хүзүүдүүлсэн амжилтаар Аймгийн алдарт уяач болжээ.1970 оноос хойш 90 он хүртэл Мөнгөнморьтод айраг түрүүг тасралтгүй авсан байна.Таны айраг түрүүнд давхиулж байсан морьдыг нас насаар нь сонирхвол..өвгөн хонгор азарга суманд 3түрүү 2 аман хүзүү,зэгэл азарга Багануурт 2 айрагдаж 2004 онд Баянжаргалан суманд түрүүлэв.Бор азарга 6 түрүүлж 7айрагдсан Төв аймгийн 70-н жилд аман хүзүүнд хурдалж байсан.Дээхэн үед хүрэн морь Улсын 50-н жилийн ойгоор 7-д давхив.Суманд 5 түрүүлж 4 айрагдсан.Сүүлд Цэнхэрмандал сумын Зинаагаас хүрэн морийг нь аваад Багануурт 2 айрагдаж,Баяны станцад түрүүлээд,намар нь Цэхэрмандалд бас түрүүлээд дараа нь сумандаа 2 айрагдсан.Нэг жил зэгэл,хар,саарал гурван соёолон гурван өөр наадамд тавьж гурвууланг нь айрагдуулж байв.
Адуу адууны уяаны онцлог өөр биз? Аа тэгэлгүйдээ.соёолон азарганы уяа эмзэг шүү морин соёолонгийн хувьд ерөнхийдөөгарын ая даадаг.Гэхдээ одоо ч бас даахаасаа даахгүй нь их юм шиг байна.Нэг л эвгүй болчих гээд байгаам.Настангууд 7-10-аад хоногт ирээ барьдаг л гэдэг.Одоо ч барихаасаа барихгүй нь ихэссэн шиг байна.Нар,бороо хур,салхи их нөлөөтэй байна.Их морь гарын ая даана хүчийг нь аятайхан тогтоочихвол хоёр гурван улалдаанд наадчихалгүй яахав.Бага насны адуунууд тамир хүч сайтай сайтай л байвал зүгээр.Өдөр өнжихгүй засал хийх,10 гаруй удаа хөлслөх үе байдаг л юм.Захиргаадалтын үед дахиад наадам байдаг ч болоосой гээд л тардаг байсан.
Батхуягын халтар азарга,С.Өлзийн бор азарга
Таван аман хүзүү авсан нь: 1989 онд Архустын ТАА-н ойтой жил уяач Очирбаттай Өлзий гуайнаадамд очижээ.Халанхай Пүрэвээ гэдэг уяач өвгөн тэдний гал дээр ирээд залуучууд морьдоо сайн уясан байна.Сайн манаж хонооройБаян сумын ам цагаан түрүүлэхгүй бол наадам та хоёрынх болно гэж хэлэв.Азарганы уралдаанд Баян сумын ам цагаан түрүүлж Өлзий уяачийн азарга аман хүзүүнд,Очирбатын хонгор морь түрүүлээд ирж байтал Цэнд-Аюушийн хээр морь дайрч \Баяндэлгэрийн Панзын хээр морь\түрүүлээд хонгор морь аман хүзүүдэв,соёолон бор азарга хол ирж яваадЧогсомжавын шаргад гүйцэгдэж аман хүзүүнд,шүдлэн үрээ бас аман хүзүүнд ,даага хоёр удаа уралдсан эхний өдөр Өлзий уяачийн хонгор даага аман хүзүүнд Очирьатын хүрэн даага 7-д давхив.Маргааш нь дахин уралдахад хоёр дааганых нь байр солигдоод аман хүзүүнд 7-д давхив.Энэ уралдаанд Васил гуайн хээр даага хоёуланд нь хол түрүүлж байлаа.Миний унасан шарга даага эхнийхэд нь арав гаргаж ороод маргааш нь айрагдаж байлаа.Өлзий гуай өөрийн унаган халтар үрээгээ суман түрүүлээд ирэхэд нь дүү Батхуягтаа бэлгэнд өгсөн нь Хуягийн халтар гэж алдартай азарга болсон билээ.1996 оны Дэлгэрхаанд болсон өвлийн уралдаанд түрүүлхэд Өлзий уяач хоолыг нь сайн тааруулсан шүү гээд хүмүүс яриад байдаг энэ тухайгаа та яриач хэмээн түүнээс асуухад Баяндэлгэрийн Ч.Ганбаатар том бор морьтойгоо,Баянжаргалангийн Н.Дагвадорж шарга морьтойгооявж байсан бид цуг хоносон.Орой морьдоо эртхэн усалаад Батхуягт наадахыгаа жаахан цааш нь аргамжчих хагдаа ч иднэ үү хадаа ч иднэ гээд хэлсэн.Шөнө барьж аваад үүрээр ойрхон зуур ергүүлж цогиод гэдсийг нь чангалаад,жаахан,жаахан өвс тавьж идүүлээд мордуулсан зайтайхан түрүүлсэн,дараа жил нь Архустад болсон том наадамд бас л зайтаахан түрүүлж байлаа..Дээхэн үед Багануурт нэг наадам болсон юм.Тэр наадам дээр Цагаандугар гуай ирээд Өлзий гуайн хонгор азаргыг дэндүү байна гээд магтаж байна гэнэ.Тэгээд орой нь нар буугаад чийг унахын өмнөхөн л Цагаандугар гуай азаргаа нэмнэж хөлслөөд маргааш нь уралдуулхад Өлзий гуайн азарга түрүүлж Цагаандугар гуайн азарга аман хүзүүдэхэд Цагаандугар гуай мэддэгээ хийгээд бардаггүй дээ гэж байсан юм гэнэлээ.Ирэлчихсэн морины хоолыг их анхаарах хэрэгтэй юм билээ.Хүрэн морь нь их сайн байсан үе гэнэ.Наадамд ирчихээд байлаа.Наваанцэдэн гуай хүрэн морь чинь сайн байгаа юм байна.Одон Дамбын улаан морьтой л уралдана шүү миний хүү гээд байсан.Тэгээд шөнө нь дан хиагтай газар хамт морио хооллож хонох боллоо.Бүрий болохоор морио тавьчихсанөвгөн ард явж байснаа ирэхгүй байж байж ах нь морио алдчихлаа гээд эрээд байсан гэтэл мань хашир эрдүү өвсөн дээр чөдөрлөчихөөд л худлаа эрээд байсан байгаа юм.маргааш нь морь уралдахын өмнө хүрэн морь чацга алдаад байсан.Морь ирэхэдНаваанцэдэн гуайн цавьдар морь түрүүлж хүрэн морь а ман хүзүүнд,улаан морь 3-т орлоо.Морь ирсний дараа миний хүү нааш ир Дэндэвийнд очъё гээд дагуулаад явлаа.Дэндэв гуайнд ортол Дэндэв гуай муу хошного чи хүүхэд хуураад л гэв.Би ойлгоочгүй байтал энэнээс өөр арга байсангүйдээ Дэндэв ээ гэснээ Наваанцэдэн гуай нэг шил архи 5-н төгрөгтэй надад бариад нэг муухан аргаар хүрэн морийг чинь дийллээ.Миний хүү уурлаж болдоггүй юм шүү.Чи залуу хүн сайн бодож яв.Ирлэсэн моринд дан хиаг идүүлж болдоггүй юм шүү гээд инээлдээд байсан.Ингэж хэлж байгаа хүний өөдөөс би яахав дээ гээд Өлзий гуай ярьж суусийм.Баяндэлгэр сумын Д.Ганхуяг багшийн номноос.
Төв аймгийн Эрдэнэ сумын гурван хүрэн азарга 1960-аад оны сүүлийн хагаст ихэд нэрд гарч Буянт-Ухаад ээлжлэн түрүүлж айрагдаж байлаа.Энэ нь С.Гэсэрваанийн хүрэн,Б.Александрын хүрэн,Ж.Найдангийн хүрэн юм.Энэ гурвын туурайн чимээ намжаагүй байхад С.Гэсэрваанийн дунд,бага хүрэн залгаж алдар нь түгсэн юм.Энэ таван хүрэн азарга нийтдээ улсын наадамд 3 түрүүлж,10 айрагдсан байдаг.Анхны 11 манлай уяачийн нэг Сампилын Гэсэрваань Говь-Алтай аймгийн гаралтай хүн. Тус аймгийн Халиун суманд төрсөн боловч Төв аймгийн Эрдэнэ суманд суурьшиж хурдан хурц хүлэг морьдоо сойж Буянт-Ухаагийн дэнжид эцэг үр гурван хүрэн азаргаар 20 жил хавтай сайхан наадсан билээ. С.Гэсэрваань гуай 1966 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сөөнөн Гомбо гуайн унаган “их хүрэн” азаргаа 12 настайд нь улсад түрүүлгэж, 1969 оны улсын наадамд айргийн тавд давхиулжээ. 1967 онд их хүрний төл сартай хүрэн даага түрүүлгэсэн нь түүний “дунд хүрэн” азарга байлаа. Дунд хүрэн хязааландаа аман хүзүүдэж, нийлсэн хойноо 75 онд аман хүзүүдэж, 1976, 1977 онуудад дараалан тавд, 1978 онд гуравт давхижээ. 1983 онд хязаалан хүрэн үрээ дөрөвт давхисан нь түүний “бага хүрэн” азарга юм. Бага хүрэн 87 онд айргийн дөрөвт давхижээ,мөн энэ наадамд хонгор даагаа гуравт хурдлуулжээ.Эдний гурван хүрэн азрагны удам угшил олон тийшээ тарж хурдалсан байна.Их хүрэн азаргаа ид хурдан байх үед нь сумынхаа наадамд уралдаж,азарга барианд ороод дуусаж хүрэн азарга нь байдаггүй гэнэ жаахан муухан юм бодоод азрагны тавилан хүртэл яваад байдаггүй буцаад явж,замд таарсан хүнээс хэн гэдэг хүний азарга түрүүлэв гэхэд Гэсэрваань гэдэг хүний азарга түрүүлсэн гэжээ хол тасархай ирснийг нь харалгүй будилж цаад хүн нь ч таньдаггүй хүн байж.Гэсэрваань гуйн тухай хөгжилтэй ярианаас..1996 оны Хэнтийн Дэлгэрхаанд болсон өвлийн том бооцоот уралдаанд Эрдэнэ сумын хэсэг уяачид наадхаар явцгааж Л.Эрдэнэбаатар багш зам зуураа Баяндэлгэрийн Ц.Сандагдорж гэж айлаар ороод гарах тухай хэлхэд Гэсэрваань гуай дургүйцэж хурдхан явна гэж тэгэхээр нь их настай хүн байгаа золгоод гарахгүй бол болохгүй гэхэд арга буюу орохоор болж өвгөн түрүүвчээ гаргаж зуутын хоёр дэвсгэрт гаргаж өвгөнд нь,хөгшинд нь барьж золгоно гэж бэлдээд явж,, гэрт ороод өө хог гэж жоохон хүүхэдүүд байна ш дээ гэж инээдэм болцгоож..тэрнээс хойш нэг хэсэг Сандагаа ахыг Сандаг гуай гэж дууддаг болсон байсан.Мөн нэг жил улсын наадамд Эрдэнийхэн нэг гал болж явцгааж Бага Хангайд болсон өвлийн анхны том наадамд түрүүлж байсан хар азрагны эзэн Л.Дүйсэнбай гуай цуг явжээ.Зам зуураа буудаллаж хоол ундаа хийчээд Гэсэрваань гуай та хүүхдүүдээ дуудаж хоолоо ид гэж хэл гэжээ.Тэрээр Монголын хүүхдүүдээ хоолоо ид ,Хасгийн хүүхдүүдээ хоолоо ид гэж дуудаж,хамт явсан залуус цаашлуулж таныг улсын алдарт уяач ахмад нь гээд цуг явж байхад казак,Монголоор нь ялгаад байхдаа яадгийн та гэх маягийн юм хэлцгэж гэнэ.Маргааш нь хоолоо хийгээд Гэсэрваань гуай хүүхдүүдээ дуудаарай гэж.Гэтэл манай хүүхдүүдээ хоолоо ид,Лүүсээгийн хүүхдүүдээ хоолоо ид гэж дуудсан гэдэг.
Нэг жилийн хавар Л.Эрдэнэбаатар багшид Гэсэрваань гуайн хөгшин хүрэн азарга \дунд хүрэн буюу мөлүү\адуугаа гүйцэхээ байлаа гэж хэл ирж Эрдэнэбаатар багш өвгөнөөс түрүүлж азрагных нь толгойг аваад эргүүлээд өвгөнд адуугаар өгнө гэх юм бодож,гэтэл өвгөн дуудуулж байна гэнэ орход нь нөгөө муу хүрэн азарга маань үхсийштэй гээд сууж байжээ.
Дулаан адууны угшилтай хамар цагаан хул азрагтай байсан шар н.Дамдинсүрэн гэж хүний хулын төл эмнэг хонгор халзан азарга Галуутайн нэгдэл адуунд байж хувьчлалаар хонгор халзан азрагтай адуунд байсан шүдлэн хонгор халзан үрээг Муна гуай хараад авая гэхэд нэгдлийн дарга байсан н.Мэндсайхан гуай чамд өгөхгүй гэж тоглоом хийгээд байж тэгэхлээр нь н.Дашзэвэгийг чи ав гээд уургалтал хуйвны сэжим тасраад алдуурчээ,өдөржин хувьчлалын адуу барьж оосорлолцож орой болход үрээгээ авдаа гэсэн гэдэг хонгор халзан үрээ хязаалан суманд айрагдаж соёолон хавчигтаа Галуутайн давхилд тун сайн байсан ч арай айрагдаж амжаагүй байхад миний ах худалдаж авсан юм сум болон бүсийн наадамд айрагдсан хурдан азрага байлаа энэ тухай дараа өгүүлнэ.Панзын хээр гэж хурдан морь Муна гуайн гараар ороод гарсан соёолон уяад давхилаар доголоод хатгуулаад байсан морийг хавчиг болдог жил нь аваад наймаа буцсан байдаг наймтай суманд аман хүзүүлээд Архустын н.Цэнд-аюуш аваад олон удаа айрагдаж байсан хурдан морь байлаа. Хэнтий аймгийн Мөрөн сумын хөмрөө Сандаг гэдэг хүнээс цагаан азарга авч сумын н.Баавгай гэдэг хүнд өгсөн цагааны дээд гарал нь Баянхутаг сумын Жигээ Дамбадаржаагийн хурдан цагаан азрагны угшилтай ажээ,цагааны төлүүд суман айраг түрүүнд хурдалсан хурдан адуу олон төрсөнөөс н.Баавгайн хонгор халзан азарга бага дөрвөн насандаа түрүү айраг алдаагүй хоёр сугандаа олон үүтэй гоёхон хийцтэй жижигэвтэрхэн биетэй хурдан адуу байлаа,Мөрөн сумын ногоон н.Дэмчиг гэдэг хүнээс 14 хүрсэн дэрэн хонгор азарга төлийг нь авах зоилгоор авч байсан уг гарал нь Жаргалтхаан адуу мөн Г.Отгонбаярын хонгор халзан азарга соёолон Эрдэнэ сумын 70 жилд айрагдаж байсан мөн Мөрөнгийн н.Галаа гэх хүнээс хавчиг хээр азарга авч Баянжаргалан сумын Н.Давгадоржид өгсөн, Хэнтий аймгийн зүүн урд талын сумдаас олон адуу авч ирж нутгийн адууны цус сэлбэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсанаас гадна олон хүнийг баярлуулж хийморийг сэргээсэн хурдан хүлгүүд Муна гуайн гараар дамжиж очсон юм одоо бурханы орондоо амар амаглан суугаа бизээ.


Шинэ сэтгэгдэлүүд